Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг хангах нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын эрхэм зорилго юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газар нь Уланбаатар хотын Авто зам, замын байгууламжийг шинээр барих , өргөтгөн шинэчлэх, засварлах, арчлан хамгаалах, ашиглалтын байдалд хяналт тавих, ажлын явцад технологийн болон лабораторийн хяналт тавьж гүйцэтгүүлэх, авто замын сүлжээний төлөвлөлт, судалгааны ажлыг зохион байгуулахаас гадна орон нутгийн авто замын санг бүрдүүлэх үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас авто замын сулжээнд гарсан эвдрэл гэмтлийг засварлан хэвийн байдалд оруулах, авто замын бүртгэл мэдээлллийн сангийн үйл ажиллагааг хэвийн явуулах болон нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэх, НИТХ, Нийслэлийн Засаг даргын авто замын талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх, холбогдох шийдвэрүүдийн хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга
Дотоод хяналтын хэлтэс
Захиргаа, санхүүгийн хэлтэс
Бодлого төлөвлөлтийн хэлтэс
Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтэс
Засвар арчлалтын хяналтын хэлтэс
Замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтэс
Мэдээллийн сангийн хэлтэс
Материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтэс

Хотын захиргааны төв цогцолбор Б байр, Наадамчдын зам 1200, Арцтын ам, 23 дугаар хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, 17100